Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн хадгаламж ₮2.8 их наяд, валютынх ₮1 их наядаар өслөө

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (17.7%) их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэхдээ онцоллоо.  Ийнхүү өсөхөд, 

  • Валютын хадгаламж нэг (28.9%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 2.8 (25.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин бага мөнгө (M1) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 322.4 (7.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 216.5 (5.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний задаргааг харвал,

  • 3.1 (80.8%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
  • 0.7 (19.2%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж. 

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.2 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 168.9 (20.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Нэгдүгээр сарын эцсээр валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс нэг (28.9%) их наяд төгрөгөөр өсөв

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 218.1 (1.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 (25.6%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал: 

  • 89.4 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 10.6 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна. 

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 58.2 (1.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг (28.9%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.

Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.