Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТOP-20 индекс 4.57% өсөж, зах зээлийн үнэлгээ ₮3 их наяд болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 665,708,260.35 төгрөгийн үнийн дүн бүхий 2,733,260 ширхэг хувьцаа арилжаалагдсаныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.  

Ингэхдээ 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван үнэт цаасны ханш тогтвортой байсан байна. Тодруулбал, "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+14.98%) болон "Сонсголон бармат" ХК (SSG +14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -8.76%) болон "Материалимпекс" ХК (MIE -5.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 106,381 ширхэг нэгж эрхийг нийт 12,605,932 төгрөгөөр арилжжээ.

Мөн ТOP-20 индекс 4.57 хувиар өсөж, 24,746.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг болсон байна. 

Тус өдрийн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаасыг 29,500,000 төгрөгөөр арилжаалсан байна.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаанаас гадна өрийн бичгийн арилжаа явагддаг. Зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаасыг бонд гэнэ.

Бонд гаргагчаар нь Засгийн газрын ба Засгийн газрын бус бонд гэж ангилна. Засгийн газрын бонд ихэвчлэн 3 сар, 6 сар, 9 сар гэх мэт богино хугацаатай байдаг. Бондын хугацаа ихэвчлэн 3-40 жил байдаг. Засгийн газрын бус бондын гол төлөөлөл нь компанийн бонд юм.