Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Корпорациудын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн шатрын холбооноос анх удаа “CORPORATE WORLD CHESS CHAMPIONSHIP 2021” (Корпорациудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн)-ийг 2021 оны 2 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг компаниудыг төлөөлж, 78 улсын 282 баг, 30 гаруй их мастерууд тэргүүтэй, 1467 шатарчид оролцохоор бүртгүүлжээ. Дэлхийн топ корпорациудаас дурьдвал: Credit Suisse, Microsoft, Deutsche bank, Paypall, Emirates, Bosch, Google, Goldman Sachs, Chase, Oracle, Deloitte, Bloomberg, American Express, Acebook Inc, Morgan Stanley, Samsung Electronics, Amazon, Tegeta Motors зэрэг 500 гаруй шилдэг компаниудын шатарчид өрсөлдөнө.

Харин Монгол Улсаас Шатрын спортыг дэмжигч, Монгол Улсын Топ 100 ААН-ийн нэг Капитрон банк, Төрийн банк, Голомт банкны багууд улсаа төлөөлөн оролцох юм.

Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй https://www.chess.com/ вэбсайт шууд дамжуулна. Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!

Багуудын жагсаалт: http://chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30

Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com/

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.