Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Украин эр гудамжны цасаа цэвэрлүүлэхийн тулд хуурамч хүн амины хэргийн дуудлага өгчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Украин даяар их хэмжээний цас унаж, зузаан нь дунджаар 50 см хүрээд байгаа.

Хот тосгодын гудамж талбайнууд цасанд дарагдсанаас иргэдийн зорчих хөдөлгөөнд саатал гарсан байна.

Тэгвэл Украины хойд бүсийн Грибова Рудня тосгоны оршин суугч эрэгтэй Бямба гарагийн орой цагдаагийн хэсэг рүү залгаад хүний амь хөнөөснөө мэдэгджээ.

Тэрбээр ээжийнхээ эрэгтэй найзын цээжинд хутгалж, амийг нь хөнөөснийг хэлэхдээ тосгон руу нь “цас цэвэрлэгч машингүйгээр ирэх боломжгүй байгаа”-г анхааруулсан байна.

Дуудлага өгсөн эр ийм аргаар гэрийнхээ орчмын замын цасыг цэвэрлүүлэх санаатай байсан нь цагдаа нарыг хэргийн газар очиход тодорхой болжээ. Харамсалтай нь хууль сахиулагчид туулах чадвар сайтай SUV ангиллын автомашинтай ирсэн тул зорилго нь биелээгүй гэнэ.

Хуурамч дуудлага өгсөн эрэгтэйд 119 гривнагийн ($4.3) торгууль оноосныг орон нутгийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юлия Ковтун өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP