Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх саналыг Засгийн газар хэлэлцсэн эсэхийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодрууллаа.

Уг асуултад тэрбээр "Боловсролын яамны зүгээс гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх саналаа гаргасан. Гэхдээ дарааллын хувьд уг саналыг УОК хэлэлцээд ЗГ батлах ёстой. Тийм болохоор эцсийн шийдвэр гараагүй байна. 

Энэ асуудлаар олон нийтийн зүгээс судалгаа авахад 60 хувь нь танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжиж байгаа ч 40 хувь нь итгэлгүй байгаагаа илэрхийлсэн. Тал талаас нь бодож үзнэ. Дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газраас уг асуудлыг эцэслэсний дараа тодорхой мэдээллийг хүргэе. Мэдээж хэрэг цагийг нь тулгахгүй аль болох эрт мэдэгдэнэ" хэмээн хариуллаа.