Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бодь Даатгал ХК 1.2 Тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 16
Сурталчилгаа
 

“Бодь Даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 10-ны өдрийн хуралдаанаар компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүнг хэлэлцэж нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 1,176,598,590 төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэлээ.

Компани 2020 оны 6 сард тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд хувьцаагаа 113 төгрөгөөр арилжиж эхэлснээс хойш 2020 оны 12 сарын 31-н хүртэл хагас жилд 14%-иар өсч 129 төгрөгөөр хаагдлаа. Манай компанийн хөрөнгө оруулагч хувьцааны үнийн өсөлт болон ногдол ашгаас нийтдээ жилийн 22% өгөөжтэй* гарлаа. Улмаар 2020 оны хамгийн идэвхтэй бөгөөд тогтмол арилжигдсан хувьцаа болж ТОП-20 индекс орсон нь даатгалын салбарт иргэдийн итгэл өндөр байгааг батлан харуулж байна.

Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын бодит эдийн засаг өмнөх оноосоо 10%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого 4%-иар буурсан ч Бодь даатгал компанийн цэвэр хураамжийн орлого +5%-иар нэмэгдэж 14.7 тэрбум хүрлээ. Мөн гадаадын давхар даатгагчдад 19.4 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгал шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг  дангаараа эзэлж байна. Дотоодын болон гадагш шилжүүлсэн нийт хураамж 34.1 тэрбум төгрөг хүрч өмнөх оноос 20 хувиар нэмэгдлээ.

Компани 2020 онд хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн 3 шинэ бүтээгдэхүүн зах зээлд амжилттай хөгжүүлж нэвтрүүллээ. Мөн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл, зуслангийн байшингаа хүн бүр өөрийн ажил гэрээсээ онлайнаар даатгуулах боломжийг бий болгоод байна.

Компанийн үйл ажиллагааг 80 хувиас дээш цахимжуулах зорилтын хүрээнд цахим оффис бүрэн нэвтрүүлж, харилцагч даатгуулагчийн нөхөн төлбөрийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна. Нийт нөхөн төлбөрийн 80 дээш хувьд цахим үйлчилгээ үзүүлж 12 мянган даатгуулагчдад 8.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Бид 2021 онд Монгол улсын эдийн засаг доллараар +4.5%, төгрөгөөр +11%, даатгалын салбар +15% өснө гэж таамаглаж байгаа бөгөөд компани цэвэр хураамжийн орлогоо +25% дээш хувиар өсгөн ажиллахаар төлөвлөж байна.


* -Нийт өгөөж = ((Оны эцсийн үнэ + Ногдол ашиг)/IPO үнэ) ^ (4/30/2021 – 6/9/2020)

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.