Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татаж авах ажил эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж байна.

Шууд үзэх:

Бичлэг 2:

https://fb.watch/3GOVhRmfsQ/

Бичлэг 1:

https://fb.watch/3GNtDaVWKX/

Вакцинд хамрагдахгүй бол яах вэ?

ХӨСҮТ-ийн мэргэжилтэн "Халдварт өвчнөөс хамгаалах цорын ганц хэрэгсэл вакцин. Энэ нь дэлхийд батлагдсан.

Тиймээс товлолын дагуу вакциндаа хамрагдсанаар халдварт өвчнөөс хамгаалах юм" хэмээн зөвлөлөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтыг бусад улсуудаас тэргүүн эгнээнд хамруулах ажлыг хийхээс өөр аргагүй юм байна.

Вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй иргэддээ баярлалаа.

Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ.

Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.

Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина.

Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ" гэв.