2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
10:00
S26
11°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж  тушаал  гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг  ажлаас нь  чөлөөлжээ. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжид амаржих газрын даргад  хариуцлага тооцоод,  дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч,  бусад  улс орны шилдэг туршлагыг  энэ салбарт  нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм. 

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x