Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Даатгал ХК нь “Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан 1Home төсөл”-ийг хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Даатгал ХК нь “Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан 1Home төсөл”-ийг хэрэгжүүлж буй Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ

Ард Даатгал ХК даатгалын үйлчилгээг инноваци, финтекийг ашиглан харилцагчдадаа хүргэхийг эрэлхийлэн ажилладаг. Тус зорилгын хүрээнд “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд зориулсан 1Home орон сууцны төсөл”-ийг хэрэгжүүлж буй “Хөүм Моргейж Корпорейшн” ХХК болон олон улсын мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликейшнтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Ард Даатгал компани гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд эх орондоо орон сууц худалдан авахад зориулсан орон сууцны зээлийн эрсдэлийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгал зэрэг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилготой хамтран ажиллаж байна.

 

Энэхүү төсөл нь цаашлаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, худалдан авах замаар орон сууцны санхүүжилтийн шинэ шийдлийг бий болгохоор зорьж байгаа юм.

Уг төслийн үр дүнд барилгын компаниуд орон сууцаа www.1Home.mn цахим хуудсаар дамжуулан гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зах зээлийн нөхцөлөөр борлуулах албан ёсны шинэ суваг нээгдэж, арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар “Sendly” аппликейшныг ашиглан АНУ-ын 31 мужийн 4,900 гаруй банкны гаргасан дебит картнаас 10 минут, банкны дансаас 16 цагийн дотор Монгол улсын арилжааны бүх банкны данс руу шилжүүлэг хийж байна. Тус мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглах орон сууцтай холбоотой төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой юм. Цаашид, “Sendly” аппликейшнийг Монголчууд ихээр ажиллаж амьдардаг Европын холбооны улсууд болон Австрали, Япон, БНСУ зэрэг улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Та дээрх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.hmc.mn, www.1home.mn цахим хуудаст хандан мэдээлэл авах боломжтой юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.