Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн өдрүүдэд улсын хэмжээнд 684 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 529 дуудлага бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нийт 3,431 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 12-нд 1,110
  • Хоёрдугаар сарын 13-нд 1,115
  • Хоёрдугаар сарын 14-нд 1,206 тус тус бүртгэгдсэн байна.

Сүүлийн гурав хоногт нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн нь 3,249 нь зөрчлийнх байсан бол хулгайлах гэмт хэргийн 10, гэр бүлийн хүчирхийллийн 519, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 165, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага мэдээлэл байв.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 684 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 148 зөрчлийг илрүүлсэн байна.

(Зураг дээр дарж томруулж харна уу)

Эх сурвалж: ЦЕГ