Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

1812 оны тулаанд амь үрэгдсэн цэргүүдийг Оросын Вязьма хотод оршуулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

1812 онд Наполеоны цэрэг Москвагаас ухрах үед болсон тулаанд амь үрэгдсэн орос, францын цэргүүдийн цогцосны үлдэгдлийг өнгөрсөн Бямба гарагт Смоленск мужийн Вязьма хотод оршуулжээ.

2019 онд Орос-Францын археологичид Москвагаас баруун зүгт 200 км зайтай оршдог Вязьмагийн ойролцоо малтлаг хийх үеэрээ 126 хүний цогцосны үлдэгдлийг илрүүлж байв.

Эдгээрийн 120 нь цэрэг, гурав нь сувилагч эмэгтэйчүүд, гурав нь өсвөр насны хөвгүүд байсан юм. Хөвгүүдийг армийн бөмбөрчид байсан гэж судлаачид дүгнэжээ.

Дайнд амь үрэгдсэн хүмүүсийг 200 гаруй жилийн дараа оршуулах ёслолд Орос, Францын албаныхан, 1812 оны дайны үед Оросыг захирч байсан Романовын удмынхны төлөөлөл, Наполеоны маршалуудын нэг Йоахим Муратын удмын хүмүүс оролцсон байна.

Тухайн үеийн дүрэмт хувцастай 100 цэргээс гадна хүндэт харуулууд, цэргийн найрал хөгжмийн баг оролцож, Орос, Францын төрийн дууллыг эгшиглүүлжээ. Мөн үнэн алдартны болон католик шашны лам хуврагууд оролцсон байна.

1812 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Вязьмагийн дэргэд болсон томоохон тулалдааны үр дүнд Францын арми Москвагаас ухарч эхэлсэн ажээ.

 

Эх сурвалж: AFP