Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах ХУВААРЬ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод COVID-19 цар тахал голомтлон гарсан болон тархах эрсдэл бүхий бүс нутагт голомтын өргөтгөсөн хүрээний тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11-13-нд авч, 109,068 хүнийг хамрууллаа. Ингэхэд зургаан хүн болон тэдний ойрын хавьтлын 5, нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс танилцуулсан. 

Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэлх хугацаанд буюу хатуу хөл хорио үргэлжлэх үлдсэн ес хоногт нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах юм.

Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс нэг иргэний шинжилгээг авч эхэлсэн. Шинжилгээг 16-ныг дуустал авч, тус дүүргийн 54,261 өрхийг хамруулна. Үүний дараа

  • Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд,
  • Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд
  • Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд
  • Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд
  • Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд
  • Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулна. Ингэснээр нийт 247,674 иргэн шинжилгээнд хамрагдана" гэлээ.
 

ВИДЕО:

https://fb.watch/3Ei-wu-oFa/