Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотод сүүлийн 50 орчим жилд тохиолдоогүй их цас оржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотод асар их хэмжээний цас орсноос авто замууд хаагдаж, агаарын тээвэр саатжээ. Их цасыг даалгүй байшин барилгын дээвэр нурснаас хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн тухай албанхан мэдээлсэн байна.

Баасан гарагаас эхлэн хоёр хоногийн турш тасралтгүй цас орсноос ийм гамшиг үүсчээ. Хамгийн сүүлд 1973 онд ийм хэмжээний цас Москва хотыг дарж байсныг цаг уурчид мэдээлсэн байна.

Гудамж талбайд цасан уулс бий болж, замын хөдөлгөөнийг удаашруулжээ. Хэдэн цагийн хугацаанд цөөн хэдэн метр урагшилж байгаагаас зарим хүмүүс автомашинаа зам дээр орхиод алхаж эхэлсэн байна. 

Агаарын тээвэрт саатал гарснаас Москвагийн нисэх буудлууд зорчигчдоор дүүрчээ. Бямба гарагт цасны зузаан 60 см хүрсэн байна. Онцгой байдлын албаныхан иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, гадуур явах бол модноос хол байхыг анхааруулжээ. Цас цэвэрлэх ажилд 60,000 орчим хүн ажиллаж байгааг Москва хотын захиргаа мэдээлсэн байна. Тус хотод орж буй цас Ням гарагт зогсох төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ. 

Эх сурвалж: Russia Today