Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст нэг тун вакцин хийх зөвлөмжийг Франц улс гаргав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Франц улсын эрүүл мэндийн байгууллага өмнө нь коронавирусийн халдвар авч байсан хүмүүст нэг тун вакцин хийх зөвлөмж гаргажээ.

Хэвийн үед коронавирусийн эсрэг вакциныг хэд хоногийн зайтай хоёр тун хийж байгаа.

Харин халдвар аваад эдгэрсэн хүмүүс тодорхой хэмжээний дархлаатай болдог тул эдгэрснээс нь хойш 3-6 сарын дараа нэг тун вакцин хийхэд хангалттай гэж Францын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Ингэснээр халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг хэрхэн вакцинжуулалтад хамруулах талаар зөвлөмж гаргасан дэлхийн анхны улс Франц болжээ.

Тус тусдаа хэрэгжсэн дөрвөн судалгааны дүгнэлт дээр үндэслэн ийм зөвлөмж гаргаснаа Францын засгийн газрын HAS (Haute Autorité de Santé) байгууллага мэдэгдсэн байна.

Тус улс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн ч ахиц муутай байгаа. Өнөөдрийн байдлаар ердөө 2.8 сая хүнийг дархлаажуулсан нь хүн амтай харьцуулахад Израйль, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи улсуудаас хол хоцроод байна.

Франц улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 3.4 сая гаруй хүн коронавирусийн халдвар авчээ. Нийт 81,000 орчим хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь дэлхийн улс орнуудаас долдугаарт бичигдэх муу үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: BBC