Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхий даяар 151.49 сая тун вакциныг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашиглаад байна.

АНУ нийт 44.77 сая тун вакцин ашигласан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, 40.52 сая тун вакцин хэрэглэсэн Хятад улс удаалжээ. Энэ хоёр улс хэрэглэсэн нийт вакцины хэмжээгээрээ дэлхийн бусад улс орнуудаас хол тасархай байна.

 

 

Хүн амтай нь харьцуулбал Израйль улсад 100 хүн тутамд оногдох хэрэглэсэн вакцины тунгийн хэмжээ 69.46 байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Дэд байранд 47.37 тунтай Арабын Нэгдсэн Эмират Улс удаалж байна.

 

 

Эх сурвалж: Our World In Data