Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

НЗД-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэгийг чөлөөлж, оронд нь Ж.Сандагсүрэнг томилжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон болохыг бил өнөөдөр мэдээлсэн.

Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдаж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нарыг чөлөөлөх, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд Р.Чингисийг, Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд Ж.Сандагсүрэнг тус тус томилох асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай зөвшилцсөн байна. 

Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилохоор зөвшилцсөн Р.Чингис нь

  • 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • 2012 онд ЦЕГ-ын дэд дарга,
  • 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ

Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилохоор зөвшилцсөн Ж.Сандагсүрэн нь

  • 2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга
  • 2005-2013 онд “Очир-Ундраа” группийн газрын захирал
  • 2012-2016 онд Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч
  • 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх
  • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • 2020-2021 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон төлөөлөгчид нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай холбоотой асуудлуудыг цаг тухайд цахимаар хуралдан шийдвэрлэж байгаа аж. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс