Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: 5-7 их наяд төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан зах зээлд нийлүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн гаргах талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. 

Тэрбээр "Цар тахал гарснаас хойш 2020, 2021 оны төсөв дамжаад нийт 4.1 их наяд төгрөгийн арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл, төсөвтөө ахадсан хэмжээний ачааллыг бид авсан. Цаашдаа төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй болсон. Тиймээс цаашид богино хугацаанд эдийн засгийг хэвийн байдалд оруулах, КОВИД-19-ийн дараа эдийн засгаа сэргээх дунд, урт хугацааны төлөвлөлт дээр төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёрыг нягт уялдуулж явах цаг хугацааны өмнө ирээд байна. Төлбөрийн тэнцэл 730 сая ам.долларын эерэг гарсан.

Мөнгө хэвлэх гэдэг мөнгөний нийлүүлэлтийг удирдах аль ч тусгаар улсын Төв банкны үндсэн суурь функц юм. Гагцхүү хэзээ, ямар хэмжээгээр мөнгө хэвлэж гаргах нь мөнгөний бодлогын асуудал.

Тиймээс мөнгөний нийлүүлэлтээ нэмэх хамгийн шаардлагатай үе ирж байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 70 хувьд гарч байсан. Түүнээс хойш хэвийн нийлүүлэлттэй үедээ 35-40%-тай байсан. Одоо энэ үзүүлэлт 15%-тай байна.

Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд аваачих, ДНБ-ийнхээ хэвийн өсөлтийг хангахын тулд 5-7 их наяд төгрөгийн мөнгөний нийлүүлэлтийг эдийн засаг руу зайлшгүй хийх шаардлагатай байна.  

Ингэхдээ энэ мөнгийг эдийн засгийн зөв сувгаар оруулах хэрэгтэй буюу халамж, хэрэглээгээр оруулж болохгүй. Банкуудаар дамжуулж эдийн засаг руу оруулна" гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/158574836074846