Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Засгийн газрын бондыг Монголбанк тэг хувиар худалдаж авах боломжтой

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний нийлүүлэлт, бодлогын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “10 их наядын хөтөлбөр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй нийцэж байгаа. 2021 онд Монголбанк мөнгөний бодлогыг 20-25 орчим хувиар өсгөх, зээлийг энэ хэмжээнээс доошгүй байхаар тооцоолсон. Монголбанкинд 7.8 их наяд төгрөгийн нөөц хөрөнгө хуримтлагдаад байна. Энэ нь банкны илүүдэл нөөц. 10 их наядын төлөвлөгөө хэрэгжсэнээр түгжигдэж байсан мөнгө эдийн засагтаа орж эхэлнэ.

Ипотекийн зээл зургаан хувь болсон ч хоорондоо гүйж шилжихгүй зохицуулалттай. 30 жилийн хувиараа хийж, сар бүрийн тогтмол төлөлтөө гаргасан учраас 8 хувиар зээл авсан иргэд зургаан хувь руу шилжих боломж байхгүй. Тэгэхээр нэг бол тухайн зээлээ бүрэн төлж дуусгаад шинээр хөтөлбөрт хамрагдах, шинээр зургаан хувийн хөтөлбөрт ороод хөнгөлөлтөд хамрагдах гэсэн боломж бий.

Бондын өртэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Засгийн газар өрийн таазанд хүрээгүй. 60 хувийн орон зайтай байгаа. Хөрөнгө дуусвал Засгийн газрын зүгээс бонд гаргах боломжтой. Засгийн газрын бондыг Монголбанк тэг хувиар худалдаж авах боломжтой. АНУ, Япон зэрэг улсын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг төв банкнаас нь санхүүжүүлдэг.

Санхүүжилтийн зардал нь тэг хувьтай байдаг олон улсын жишгийн дагуу Монголбанк ийм санхүүжилт хийж болно” гэв.