Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын индексийг хэрхэн бууруулах вэ?

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцууллаа.

Энэ үеэр авлигын индексийг хэрхэн бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.

 “Бүтээн байгуулалтын ажлууд явна. Тендер сонгон шалгаруулалттай ажлуудыг эргэж харна. Авлигын индексээр Монгол Улс 111-т явж байгаа. Авлигатай тэмцэнэ гэж ярьдаг. Гэтэл авлигын индексийг хэмждэг индикаторуудад юу байдаг талаар төдийлөн ярьдаггүй. Хэрвээ бид төрийн худалдан авалтыг 100 хувь цахимд шилжүүлж чадвал авлигын индекс буурах гол үзүүлэлт болно.

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хууль батлагдвал авлигын индекс буурна. Цахим шилжитийг 80-90 хувьтай хийж, хөрөнгө орлогын мэдүүлгийг буруу бөглөсөн хариуцлагын тогтолцоог хуульд оруулж чадвал авлигын индекс буурна.

Тиймээс авлигын гол индексийн 20 орчим шалгуур үзүүлэлтийн нэг нь төрийн худалдан авалтын систем өөрөө нугалаагүй, тендертэй холбоотой маргаан гэдэг асуудал байгаа учраас Засгийн газар анхаарч ажиллана. Авлигачтай хийх тэмцэл бол нэг хэрэг. Авлига үүсгэж байгаа төрийн хүнд суртлын нугалаа хөрстэй тэмцэнэ гэдэг бол илүү чухал асуудал” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3zktUJx-jW/