Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас ₮3 их наядын өртөг бүхий орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон сууцжуулах гурван их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. 

Барилгын салбарт хамгийн их ажлын байр байдаг. Залуучуудад орон сууц хамгийн чухал. Тиймээс орон сууцжуулах гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийджээ.

"Нэг их наяд нь төрөөс газрыг үнэгүй болгох, нэгдсэн зургаар орон сууц барих, цемент болон арматур төмөрт Засгийн газраас хөнгөлөлт олгоно. Үнэгүй газар дээр компаниуд Засгийн газартай хамтарч ажиллана. Загсийн газрын тавьж байгаа стандартыг хүлээн зөвшөөрөөд барилгын метр квадратын үнийг тодорхой түвшинд буулгаж чадвал тухайн байрны ипотекийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөгийг оруулна.

Энэ нь 30 жилийн хугацаатай. Сар тутам олгох дүн нь 100 тэрбум төгрөг. Хоёр их наяд төгрөг хангалтгүй болбол дахиад нэг их наядыг нэмэх боломжтой. Ингэснээр барилгын салбар эрчимжиж, ажлын байр нэмэгдэж, метр квадратын үнэ багасах боломжтой. Цаашид зургаан хувийг орон нутагт багасгах бодлого барина. Хөдөө орон нутагт шилжиж очих тусам илүү хямд байх бодлогыг үе шаттай авч хэрэгжүүлнэ" хэмээн тэрбээр хэллээ.