Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянхошуунд 13 машин мөргөлдсөн ослын улмаас гурван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Баянхошууны Жанцангийн уулзварт 10 гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарсан.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өнөөдөр сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанцангийн уулзвар гэх газарт 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тодруулбал, том оврын хоёр, суудлын 11 машин уг осолд өртсөн. Ослын улмаас хоёр жолооч, нэг зорчигч гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Амь хохирогч байхгүй. 

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хяналт шалгалтын ажиллагааг хийж байна. Ослын шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байгаа" гэв.