Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн огцом өсөлт шаардлагатай тул томоохон төслүүдээ яаравчлан эхлүүлнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"COVID-19"-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. 

Тэрбээр "Манай Засгийн газар байгуулагдаад дөрвөн тодорхой зорилтыг дэвшүүлсэн.

  • Нэгдүгээрт, Цар тахлыг богино хугацаанд даван туулах цогц төлөвлөгөө боловсруулна.
  • Хоёрдугаарт, Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг танилцуулна.
  • Гуравдугаарт, Дундаж давхрагыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлнэ.
  • Дөрөвдүгээрт, Шударга ёс цахим засаглалыг хэрэгжүүлнэ.

14 хоногийн хугацаанд эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг бэлтгэж дууслаа. Энэ төлөвлөгөө хүн бүхэнд таалагдахгүй. Төлөвлөгөөний зонхилох хэсэг нь ажлын байрыг хамгаалах, олноор бий болгоход чиглэнэ.

Ялангуяа, ажлын байрыг хамгаалах, олноор бий болгох нь энэхүү төлөвлөгөөний зонхилох хэсэг байх болно. 

Засгийн газар эдийн засгаа дэмжих хүрээнд томоохон төслүүдээ яаран эхлүүлэх болно. 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх гурван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд Монголбанктай хамтран ажиллах болно" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/3zktUJx-jW/