Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын салбарт технологи нэвтрүүлэгч АЙХОТЕЛ компани хөрөнгө оруулалт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 10
Сурталчилгаа

2019 онд дэлхий даяар 1.5 тэрбум жуулчин улс хооронд аялсан ба эдгээр жуулчдын 52% нь вебсайтууд болон онлайн технологиуд ашиглан аяллын захиалгаа гүйцэтгэжээ. Хэдийгээр 2020 онд аялал жуулчлалын салбар цар тахлын тархалтын улмаас хүнд цохилтонд орсон хэдий ч 2021 онд огцом сэргэлт хийх төлөвтэй байгаад саяхан зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр онцолж, McKinsey & Co компаниас зарлаж байна.

Манай орны аялал жуулчлалын салбарын цахим шилжилтэд манлайлагч Айхотел компани дараагийн шатны хөрөнгө оруулалтаа татлаа. Ковид-19 цар тахлын тархалтаас хамаарч аялал жуулчлалын салбар тэг зогсолтонд ороод байгаа энэ үед энэ хөрөнгө оруулалт нь тус компанийн хувьд салбарын эргэн сэргэлтэнд чухал нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалт боллоо.

Цахим шилжилтийг богино хугацаанд амжилттай хийснээр дэлхийн аялал жуулчлалын салбарын экосистемд холбогдож, Монголруу ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын аялал жуучлалыг хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Хүн бүр гар утаснаас интернэтэд холбогдсон энэ цаг үед мэдээллийг шуурхай, цэгцтэй нэг дороос авч, аяллаа урьдчилан төлөвлөж, онлайн захиалга хийх зэрэг хэрэглэгчийн зөв дадлыг хэвшүүлэх нь цахим хэрэглээ нэвтрэх үндсэн суурь бөгөөд үүнд Айхотел компани илүү анхааран ажиллаж байна. Цар тахал хэдий эдийн засгийн хүнд сорилтыг авчирсан ч  цахим шилжилтийг хурдасгасан шинэ боломж, шинэ хэв маягийг бий болгож байна.  Шилжилтийн энэ үед хэрэглэгчид хийгээд бизнес эрхлэгчид соргогоор цаг үеэ мэдэрч өөртөө шинэ дадал, шинэ цахим хэрэглээг нэвтрүүлж чадснаар ирж буй шинэ боломжуудаас өндөр өгөөж хүртэх нь гарцаагүй юм. 

 

2014 онд зочид буудлуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан тус компани 2018 онд үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж аялал жуулчлалын салбар, тэр дундаа байрших үйлчилгээний салбар буюу Зочид буудал, Амралтын газар, Жуулчны баазуудад хэрэгцээтэй удирдлага, захиалга бүртгэлийн MyHotel систем, онлайн захиалгын iHotel.mn системүүдийг хөгжүүлж эхэлсэн. 

 

Цахим виз олгохтой холбоотой хуулийн төслүүд шинэчлэгдэн батлагдаж, дэлхий нийтээрээ цахимжиж буй энэ цаг үед дэвшилтэт технологийг шийдлээр дамжуулан Монголд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон сувгаар жуулчдын захиалга хүлээн авах боломжийг олгох нь тус компанийн үндсэн зорилго юм.

Мөн Айхотел компани цар тахлын тархалтын улмаас хүнд цохилтонд ороод буй аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яамтай хамтран зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудад урьдчилсан захиалга өгөх ХЯМД АМАР аян, онлайн экспог зохион байгуулж байна.

 

Өнөөдөр 460 гаруй байрших үйлчилгээний компаниудтай ажиллаж буй Айхотел компани нь 2018 онд Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэгээр шалгарч, 2019 онд хөгжиж буй орнуудын шилдэг технологийн стартап компанийг шалгаруулагч Seedstars тэмцээний Үндэсний ялагчаар тодорч, Төв Ази, Зүүн Европын бүсийн шилдэг 8 компанид шалгарч 2020 дэлхийн тавцанд олон орны шилдэгүүдтэй өрсөлдөж байсан юм.

 

Айхотел компаниас явуулж ХЯМД АМАР аянд нэгдэх урьдчилсан захиалга авах, MyHotel платформ ашиглан захиалгаа нэмэгдүүлэх хүсэлтэй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд MyHotel.mn цахим хуудсанд хандаж, эсвэл 77279090 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.