2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Валютын арилжаанд оролцож, их хэмжээний ашиг хийхийг уриалсан зэрэг залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулав

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр форекс буюу хэт өндөр эрсдэл бүхий гадаад валютын арилжаанд оролцож их хэмжээний ашиг хийхийг уриалсан, түүнийгээ эрсдэлгүй төсөл нэрээр иргэдээс хөрөнгө татах үйл ажиллагааг зарим этгээдээс явуулж байж болзошгүй байна.

Тухайлбал, зургаан сарын хугацаатай хөрөнгө оруулсан тохиолдолд хугацааны эцэст 35-40 дахин мөнгөө өсгөж авна гэх зэрэг зар сурталчилгаа бүхий мэдээллийг иргэдэд түгээх боллоо. Богино хугацаанд өндөр өгөөж хүртэх амлалт бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь эсрэгээрээ түүнээс илүү өндөр эрсдэлийг дагуулдаг төдийгүй зарим тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй.

“Олон нийтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргах, хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа” нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд хийгдэх ёстой бөгөөд
үнэт цаас, түүнтэй адилтгах нэгж эрх зэрэг санхүүгийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, зөвшөөрөл авсан байхыг Монгол Улсын хууль
тогтоомжоор шаарддаг.

Иргэн танд өөрийн итгэл үнэмшлээр санхүүгийн болон хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах нь нээлттэй. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын бус, холбогдох бүртгэл, зөвшөөрөлгүй санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх мөн баталгаагүй, залилах гэмт хэргийн шинж агуулж байж болзошгүй аливаа үйл ажиллагаанд өртөж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол хүлээхээс өөрийгөө урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна. 

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо 

x