Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид Тесла компанид бүтээгдэхүүний чанараа сайжруулах шаардлага хүргүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла компанид Хятадын засгийн газрын зохицуулах байгууллагууд бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг сайжруулах шаардлага хүргүүлжээ.

Тесла компани гадаад улс дахь анхны үйлдвэрээ 2018 онд Шанхайд нээж байв. Өнгөрсөн онд тус компани Хятадын зах зээлд 120,000 автомашин борлуулжээ.

Гэвч сүүлийн үед Хятадын худалдан авагчдаас Теслагийн автомашинтай холбоотой гомдлууд олноор ирэх болсон байна. Тухайлбал гэнэт хурдалдаг, батарей нь шатдаг зэрэг доголдол илрэх болсон гэнэ.

Тесла компани гомдлын мөрөөр дотоод шалгалт хийж, бүтээгдэхүүний чанараа сайжруулахаа амласан байна.

Хятад улс нь дэлхийн автомашины хамгийн том зах зээл бөгөөд засгийн газар нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр солих үйл явцыг хүчтэй дэмжиж байгаа.

Зөвхөн Хятадад биш, АНУ-д ч бас Тесла компани чанарын асуудалтай тулгарч, хяналтын “touch screen” дэлгэцтэй холбоотой доголдлын улмаас олон тооны Model S, Model X загваруудаа буцааж татсан юм.

Хятадын зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн үед 

Тесла компани чанарын асуудалтай тулгарч байна. Тус компанийн өрсөлдөгчид болох Хятадын NIO стартап компани өнгөрсөн сард дөрөв дэх загвараа танилцуулсан бол Li Auto, XPeng компаниуд шинэ загвараа үйлдвэрлэж эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC