Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд зарим албан тушаалтныг чөлөөлөхөөр болжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тэрбээр Эрүүл мэндийн Дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр болсон байна.

Түүнээс гадна Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогчийг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргажээ.