Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

IPTV компаниуд хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу системдээ өөрчлөлт хийж эхэллээ

ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед олон нийт, хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан шуурхайлсан, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Үүний хүрээнд IPTV үйлчилгээний хэрэглэгчдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх ажлууд нь эхнээсээ үр дүнгээ өгч байгаа юм. Тухайлбал ШӨХТГ-аас Юнивишн ХХК-тай хамтран ажиллаж, хэрэглэгчдээс ирдэг хүсэлтийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ. 

  • Юнивишн хэрэглэгчдэд өөрийн багцад үнэгүй дагалдаж буй кино, дата хэрэглээ, кино багц болон төлбөрт сувгийн эрхээ хянах, үлдэгдэлээ шалгах, шинээр идэвхжүүлэх, цуцлах үйлдлүүдийг агуулсан “Багц Төлбөр” нэртэй шинэ функцыг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлжээ. Ингэснээр хэрэглэгчид нь өмнөх сарын төлбөрийн задаргаа, төлбөр төлөх аргууд, НӨАТ-ын баримтын заавар, одоогийн хэрэглээний төлбөрийн мэдээллээ тухай бүрт нь хянаж, мэдээлэл авах боломжтой болох гэнэ.
  • Тус компанид хэрэглэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дийлэнх хувийг автомат сунгалттай холбоотой асуудал эзэлдэг байна. Тэгвэл IPTV үйлчилгээний аливаа төлбөрт сувгийг идэвхжүүлэх үеийн арын дэлгэц дээрх анхааруулга текстийн байрлалыг өөрчилж, автомат сунгалтын талаарханхааруулсан хэсгийг тодруулжээ. Үүнээс гадна хэрэглэгчийн идэвхжүүлсэн багцын автомат сунгалт хийгдэхээс 3 хоногийн өмнө “Багц Төлбөр” цэсдоторх “Мэдэгдэл” хэсэгт тухайн хэрэглэгчид автомат сунгалт хийгдэх талаар анхааруулга илгээдэг болгох функцыг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болсон байна. 
  •  Мөн  “Кино багц”-ын автомат сунгалтыг урьдчилан цуцладаг байсан тохиргоог өөрчлөн багц идэвхжүүлэх үедээ автомат сунгалтгүйгээр идэвхжүүлэх ШИНЭ  тохиргоог системдээ нэвтрүүлж  2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс бүх хэрэглэгчдийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байна. 
  • Төлбөрт сувгийн 1/3 алхамаар төлбөр бодогддог зарчмыг халж, 30 хоногоор идэвхжүүлдэг болгох системийн өөрчлөлтийг 2021 оны 2 дугаар сарын 26-нд дуусгаж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Ингэснээр хэрэглэгч ямар ч багцыг сарын аль ч өдөр цэнэглэсэн 30 хоногийн дараа дуусах зохицуулалт хийгдэх гэнэ.

 Хэрэглэгчдийн эрх ашгыг хамгаалах чиглэлд ШӨХТГ-ынхан шуурхай ажиллаж байгаад иргэдийн зүгээс ч талархалтай байна. Тиймээс аливаа бизнесийн байгууллага нь хэрэглэгчээ сонсож, хэрэглэгчээ дээдэлсэн үйлчилгээ нэвтрүүлэхэд тус газрын идэвх, санаачлага нөлөөлж буй нь эдгээр ажлуудын үр дүнгүүдээс харж болохоор байна.

 

Эх сурвалж: ШӨХТГ, Юнивишн ХХК