Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Раш: Богд уулыг тойрсон уулын төмөр зам байгуулбал транзит тээвэр ихэснэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УБТЗ ХНН-т ажиллах үеэр УБТЗ ХНН-ийн даргын зөвлөх, Хөдөлмөрийн баатар Р.Раш төмөр замын салбартай холбоотой өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.

Хөдөлмөрийн баатар Р.Раш "Богдхан төмөр замын трасс байгуулах тухай санал нь 1979 оноос эхтэй. Үүнд Ерөнхий сайд ихээхэн ач холбогдол өгч байгаад тун талархалтай байна. Ерөнхий сайд аа, та ч хөндөж ярилаа. Техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааны ажил нь төмөр замын салбар төдийгүй улсын хэмжээнд хоцрогдож яваа.

Орос хүмүүс зөвхөн судалгаанд үндэслэж ярьдаг бол япончууд долоо хэмжиж нэг огтолдог хүмүүс. Төмөр замын тухайд ярихад Замын-Үүдэд Тээвэр логистикийн төв байгуулсан. Миний бодлоор энэ нь дэмий ажил байсан. Дэргэд нь Япон улсын тусламжаар баригдсан шилжүүлэн ачих зам, талбай байсаар байхад мөнгө нь илүүдсэн юм шиг ажил энд тэнд байна.

Би улсын эрх ашгийн төлөө ярьж байна. Заримдаа улс төр нь түрүүлээд, эдийн засгийн судалгаа, бодит зүйлс ард нь орчих гээд байгаа тал байна шүү. Богд уулыг тойрсон уулын төмөр зам байгуулбал транзит тээвэр ихэснэ. Энэ олон төмөр зам байгуулахад эрдэм шинжилгээний институт байгуулах хэрэгтэй мэт санагдаж байна. Гэхдээ дахин зардал, бүтэц гаргасан биш, харин шилжүүлэх хувилбараар ажиллах нь зүйтэй. Төмөр замын үндсэн судлаач, ажилтан их бий" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/3xK7ThWRyR/