Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Одонтуяа: БГД-ийн 25 хорооны Засаг дарга нарт ажил хийх боломж олгохгүй, цагдаа очиж тамга тэмдгийг нь булааж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “2020 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар явагдсан. Үүний дараа Монгол Улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн 25 хорооны Иргэдий нийтийн хурал хуралдаж, Засаг дарга нараа сонгосон. Энэ сонголтыг Баянгол дүүргийн Засаг дарга 2020 оны арваннэгдүгээр сард батламжилсан.

Гэтэл өнөөдөр Баянгол дүүрэгт байдал маш хүнд байна. Коронавирусийн халдварын тархалт өндөр байна. Энэ нь юутай холбоотой гэхээр хорооны Засаг даргаар томилогдсон хүмүүст ажиллах боломж олгохгүй, маш их халаа сэлгээ хийж байна.

Би Баянгол дүүргийн Засаг даргад хандаж 2020 оны арванхоёрдугаар сард КОВИД-ын үед төрийн албан хаагчдыг халахгүй байхыг хүссэн. Гэтэл надад “Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа мэдэгдэж байна. Бид ямар ч хүнийг халахгүй” гэсэн хариу ирсэн.  Гэвч 25 хорооны Засаг дарга нарт ажлаа боломж олгохгүй, дарамталж, цэрэг цагдаа очиж хаалгыг нь эвдэлж, тамга тэмдгийг нь булааж байна.

Уг нь МАН-ынхан цар тахлын үед иргэдээ, дүүрэг, хороогоо мэддэг хүмүүстэй хамтарч ажиллан хохирол багатай даван туулах ёстой байтал сиймхий ашиглаж, ажлаа мэддэг хүмүүсийг хоморголон халж байна. Ажил хийх боломж олгохгүй байгаа учраас хариуцлага хоёрдож байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “НИТХ-ын ээлжит III хурал маргааш болох гэж байгаа. Хурлын үеэр нийслэлийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа дарга нарыг хоморголон халж байгаа шалтгаанаа тайлбарлана уу гэдэг шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн. Бид маргаашийн хурлаар үүнтэй холбоотой мэдээллийг сонсоно” гэлээ.