Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын конгрессын гишүүдээс анхны хүн коронавирусийн халдвараар нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд Найрамдах намаас сонгогдсон Рон Врайт коронавирусийн халдвараар нас барсныг Даваа гарагт зарлажээ.

Техас мужаас 2018 онд сонгогдож байсан 67 настай тэрбээр конгрессын гишүүдээс Covid-19 өвчнөөр нас барсан анхны хүн болж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын сенат болон төлөөлөгчдийн танхимын олон гишүүн коронавирусийн халдвар авсан ч амь насанд нь хүрсэн тохиолдол байгаагүй юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сонгуульд Луйзиана мужаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн 41 настай Люк Лэтлоу конгрессын гишүүний тангараг өргөж амжилгүй Covid-19 өвчнөөр нас барж байжээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д нийтдээ 464,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters