Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Тэтгэвэр өвлөгддөг болно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Манай улс 2015 онд 2030 он хүртэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийг баталсан байдаг. 

Тэгвэл уг хуулийн хүрээнд хаврын чуулганаар багц хууль батлуулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид дөрвөн хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дууссан бол одоо нэг хууль үлдсэн гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тус яамны зүгээс тогтолцооны шинэтгэлд анхаарлаа илүүтэй хандуулан ажиллаж байгаа аж. 

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлээс онцолбол: 

  1. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ
  2. Нийгмийн даатгалын засаглал, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулна
  3. Ажил олгогч, даатгуулагч болон улсын төсөвт ээлтэй шимтгэлийн тогтолцоотой болно
  4. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулна
  5. Тэтгэвэр өвлөгдөнө
  6. Тэтгэмжийг нэг сангаас олгоно
  7. Хүн бүрийг нийгмийн даатгалд хамруулна гэжээ. 

Одоогийн байдлаар тэтгэврийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан тус бүр 8.5%-аар төлж байгаа бөгөөд энэ хэмжээ 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл үргэлжлэхээр байгаа билээ.  

Тэгвэл шимтгэл төлөлтийн тухайд тэрбээр “2017 онд манай улс ОУВС-ийн хөтөлбөрт нэгдэхдээ тэтгэврийн шимтгэлийг 2020 онд ажилтан, ажил олгогч нийлээд 19 хувьд хүргэх болсон нь 2007 оны түвшинд буцаан авчирсан хэрэг аж.

КОВИД-19 цар тахлын үед Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж ирсэн. Цаашид нөхцөл байдал дээрдэхгүй бол энэхүү бодлого мэдээж үргэлжилнэ” хэмээжээ.

Одоогоор хувийн хэвшлийн байгууллагууд хөнгөлөлттэй төлж байгаа буюу энэ оны долоодугаар сар хүртэл 8.5 хувиар Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлнө. Долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хувийн хэвшил, төрийн гээд бүх ААН Нийгмийн даатгалд 26%-ийн шимтгэл төлнө.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ Нийгмийн даатгал, тэр дотроо тэтгэврийн тогтолцооны шинэтгэлийн талаар товч мэдээлэл хүргэе. 2030 он...

Posted by Аюушийн Ариунзаяа on Sunday, February 7, 2021