Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хималайн уулын мөс нурснаас Энэтхэгт 125 хүн сураггүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс өмнө Энэтхэгийн хойд бүсийн Уттараханд мужид Хималайн уулын мөсөн оргилын нэг хэсэг нурж, уулын голыг үерлүүлсний улмаас 125 хүн сураггүй болжээ.

Үерийн ус Ришиганга Усан Цахилгаан Станцын төслийн даланг эвдэж, ойролцоох хөндийг бүрхсэн байна. Далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Ням гарагийн үдээс хойш аврагчид долоон хүний цогцсыг олж илрүүлсэн байна. 

Сураггүй болсон хүмүүсийн 50 гаруй нь усан цахилгаан станцын төслийн ажилчид болохыг Уттараханд мужийн захиргаа мэдээлжээ.

Тэдний гуч орчим нь үерт боогдсон хонгилд байх магадлалтай гэж үзээд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өмнө нь арвагчид өөр нэг хонгилоос 16 ажилчныг аварчээ.

Энэтхэгийн засгийн газар гамшгийн бүс рүү олон зуун цэрэг, нисдэг тэрэгнүүдийг илгээжээ. Тэд Даваа гарагийн өглөөнөөс эхлэн аврах ажиллагаанд оролцох юм. Цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарсан гэж судлаачид үзэж байна.

Уг мөс уулын гол руу унахдаа их хэмжээний хад чулууг нурааснаас усны хүчтэй давалгаа үүсгэсэн байж болзошгүй гэнэ.

Өөр нэг хувилбар нь мөс голд унасны дараа хэсэг хугацаанд хайлж, усны түвшинг алгуур нэмэгдүүлснээр үерлүүлсэн байх боломжтой гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC