Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд Ерөнхийлөгч өнөөдөр төрийн шагнал гардуулж өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Шагналыг өнөөдөр 11:40 цагт Төрийн ордонд гардуулахаар болжээ.

Монгол Улсын Төрийн соёрхол цолоор: 

  • ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээл

Монгол Улсын ардын жүжигчин цолоор:

  • МУГЖ, дуучин С.Батсүх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
  • Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
  • “Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Ч.Хатанбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
  • Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.