Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктид тивд 53 жилийн өмнө гээгдсэн хэтэвч эзэндээ очжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн хүйтэн тивд 53 жилийн өмнө гээгдсэн хэтэвч өчигдөр эзэндээ очжээ.

1960-аад оны үед АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан 91 настай Калифорнийн Сан Диего хотын оршин суугч Пол Гришэм уг хэтэвчний эзэн юм байна.

Хэтэвчинд Гришэмийн цэргийн үнэмлэх, жолооны үнэмлэх, атомын, биологийн, химийн довтолгооны үед ямар арга хэмжээ авах тухай заавар, шар айрагны хямдралын кард, татварын тайлан, эхнэр рүүгээ илгээсэн мөнгөний баримт байжээ.

Аризона мужийн Дуглас хотын уугуул Гришэм 1948 онд тэнгисийн цэрэгт татагдаж, цаг уурын техникчээр ажиллаж байсан гэнэ.

1967 онд тэр Антарктид тивд хэрэгжих судалгааны ажилд оролцохоор аялж байжээ. Тухайн үед Гришэм 36 настай, эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй байсан байна.

2014 онд Антарктидын Росс аралд орших МакМурдо станцыг буулгах үеэр хоёр хэтэвч олдож байжээ. Тэр үеэс хойш хэтэвчний эздийг олох ажил хэдэн жил үргэлжилсэн байна.

Судлаачид эздийг нь олохын тулд олон байгууллагатай захидал солилцож, холбогдох Фэйсбүүк группүүдээр зар тараажээ.

Уйгагүй хайсны эцэст эхний хэтэвчний эзнийг 2016 онд олсон ч нас барсан байсан гэнэ. Харин хоёр дахь хэтэвчний эзнийг ийнхүү амьд сэрүүн байхад нь олж чаджээ.

 

Эх сурвалж: The Guardian