Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т. Хонгорзул: Аз жаргалтай байдал орлогын хэмжээтэй огтхон ч хамаагүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул "Аз жаргалтай амьдралын жор" сэдвээр зөвлөгөө өгч байна.

ШУУД ҮЗЭХ: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/843602789695498

"Аз жаргал гэдэг нь өөрийнхөө амьдралд өөртөө болон бусдад сэтгэл ханамжтай байхаас гадна тааламжтай байхыг хэлнэ гэж нэгэн ухаантан хэлжээ.

Бидний амьдралыг аз жаргалтай болгодог хоёр хүчин зүйл бий.

Үүнд,

  1. Сайн сайхан зүйл ирээдүйд тохиох мэт байнга хүлээх
  2. Ямар нэг муу зүйл болох гэж байгаа мэт үргэлж санах багтаж байна.

Ямар нэг сайхан зүйл ирээдүйд тохиох мэт байнга хүлээж, тэрхүү хүлээлтдээ хүрэхгүй байгаад ирэхээр хүн сэтгэлээр унаж урам нь хугарч эхэлдэг.

Ихэнх хүн мөнгөтэй, баян болчихвол жаргалтай болох мэтээр боддог. Гэвч үнэндээ аз жаргалтай байх эсэх нь тухайн хүний орлогын хэмжээтэй огтхон ч хамаагүй гэдэг нь судалгаагаар батлагджээ.

Харин ямар нэг муу зүйл болох гээд байгаа мэт санагдах нь бидний хэлдгээр муу ёрлох, мууг зөгнөх зэрэг бодол багтана. Ийм байдал нь хүнийг хийж байгаа зүйлдээ дургүй болох, эрч хүчгүй болох, амьдрал утга учиргүй мэт санагдаж, амьдрах итгэл найдвараа алдаж улмаар итгэл найдвараа алдаж амиа хорлоход хүргэдэг.

Аз жаргалтай хүн гэдэг нь урам зоригтой, итгэл найдвартай, байгаа байдалдаа сэтгэл ханамжтай хүмүүсийг хэлдэг. Ийм хүмүүс жижигхэн зүйлээс ч амьдралын баяр баяслыг авч чаддаг.

Үүнээс үзэхэд аз жаргал гэдэг гаднаас бус дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг" гэдгийг сэтгэл зүйч Т.Хонгорзул ээлжит зөвлөгөөгөөрөө онцлов.