2021/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.77₮
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
05:00
S31
10°
06:00
S32
10°
07:00
S32
11°
08:00
S32
14°
09:00
S30
17°
10:00
S30
20°
11:00
S32
22°
12:00
S32
24°
13:00
S30
26°
14:00
S30
27°
15:00
S30
27°
16:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Чинзориг: Монгол орны нийт сумдын гуравны нэгд хүрч, сургуулиудын модон жорлонг өөрчилсөн

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 5
Сурталчилгаа
Зураг

Өнөө үед аливаа компанийг хэр том, хэр олон ажилтантай, хэр зэрэг ашиг олдог вэ гэдгээс илүү хэрэглэгч, ажилчид, хамтрагчид, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлж байна уу, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хэр зэрэг хувь нэмэр оруулж байна вэ гэдгээр үнэлж дүгнэх болсон. Тодруулбал, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа нь тухайн компанийг тодорхойлох нэг том шалгуур үзүүлэлт болжээ. Монгол Улсын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчныг бий болгох чиглэлээр олон улсын байгууллагуудаас гадна хувийн хэвшил, тэр дундаа Мобиком Корпораци нь онцгойлон анхаарч, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хийж хэрэгжүүлжээ. Мобиком Корпорацийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, Монголын хүүхэд багачуудын төлөө хийж буй хөрөнгө оруулалтын талаар тус компанийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзоригтой ярилцлаа.  


CSR буюу Компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголтоос яриагаа эхэлье. Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хэр ач холбогдол өгдөг вэ? Энэ хүрээнд ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг нь их өргөн ойлголт. Хандив, тэтгэлэг, дэмжлэг туслалцаа гэдгээс гадна компани татвараа цаг тухайд нь төлөх, ажилтнуудынхаа цалинг цаг тухайд нь тавих, нийгмийн халамжийн үйл ажиллагааг цаг тухайд нь явуулах, гаднах орчин тойрноо цэвэрлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг олон асуудал том зургаараа компанийн нийгмийн хариуцлагад хамаатай. Мобиком Корпорацийн хувьд 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш мэдээллийн технологийн лабораториуд байгуулах, нэн ховор амьтдыг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд ээлтэй орчин бий болгох зэргээр нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг олон чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бид бодлогын шинж чанартай баримт бичгүүдийг гаргаж, компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг удирдах тусгайлсан алба нэгжийг 2014 онд үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, 2014 оноос компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг алба нэгжтэй, ажилтантай, бодлого, журамтай, хэрэгжүүлэх үндсэн чиглэлтэй явж эхэлснээрээ нийгэмд илүү бодитой нөлөөллийг үзүүлэх, үр дүнг авчирах, нийгмийн олон бүлгүүдийг хамарсан төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр томоохон төслүүдээс дурдвал, “Сумдын сургуульд эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж барьж байгуулах WASH” төсөл, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, “Хамтдаа бүтээе”, “Хайр түгээе” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Манай компанийн хамгийн анхны томоохон төсөл гэвэл 2006 онд санаачлан хэрэгжүүлсэн “Хүүхдийн үдийн цай” төсөл юм. Энэ төслийг 2006 онд хотын захын 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн цай өгч эхлүүлж байсан. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, хүүхдийн үдийн цай чухал хэрэгцээтэй юм байна гэдгийг олон талаас нь хараад МУ-ын Засгийн газраас 2007 онд “Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх болсон. Манай компанийн санаачилсан төсөл орон даяар хэрэгжих томоохон нөлөөллийн төсөл болж чадсан гэдгийг энэ нь харуулж байна.

Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман бага насны хүүхдийн хөгжил, боловсролд оруулсан 1 доллар тутмын эргэх ашиг нь 12.90 доллар байна гэдгийг тооцоолж, энэ салбарт хөрөнгө оруулах нь улс орны эдийн засгийн хөгжилд өндөр үр өгөөжтэй гэдгийг баталж өгсөн юм билээ. Мобиком Корпорацийн хувьд ч хэрэгжүүлсэн ихэнх төслүүд нь хүүхдэд чиглэсэн харагдаж байна...?  

Өнөөдөр Монгол Улсын ирээдүй болсон 0-18 насны 1,2 сая хүүхэд сурч боловсорч, ирээдүйн иргэн болоход бэлтгэгдэж байна. Тиймээс ирээдүйн нийгмийн сайн сайхны төлөө хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж үзээд энэ чиглэлийн төсөл хөтөлбөр рүү гол анхаарлаа хандуулдаг. Үүнээс гадна бид төсөл хөтөлбөрүүдээ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уяж холбох чиглэлтэй байдаг. WASH төсөл гэхэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 3-4 зорилтыг зэрэг хангаж байна.

WASH төслийн хүрээнд нийт 108 суманд ариун цэврийн шаардлага хангасан стандартын ариун цэврийн байгууламж барьж байгуулсан. Энэ төсөл хэрэгжүүлсэн 7 жилийн хугацаанд Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, аймаг, сумдын засаг захиргааны байгууллагууд зэрэг олон талыг хамруулж, хамтран ажиллаж, санхүүжүүлж чадсан.

“Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг мөн 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл дээр 24 цагаар орон даяар ажилладаг, үнэ төлбөргүй, хүүхэд цээжлэхэд амар дугаар байх ёстой, мэдээлэл нь дата бааз дээр хадгалагддаг байх ёстой гэхчлэн дэлхийн хүүхдийн тусламжийн утасны стандартуудыг хангаж ажилласан. Мобиком Корпорацийн зүгээс тусламжийн утасны шугамыг үнэ төлбөргүй ашиглуулах, мэдээллийн дата баазыг өөрийн сервер дээрээ хадгалж ашиглуулах, IT-тай холбоотой бүхий л тусламж дэмжлэгийг энэхүү төсөлд үзүүлж чадсанаараа маш өндөр ач холбогдолтой, үр дүнтэй төсөл болж чадсан.

Сумдын хүүхдүүд одоо ч модон жорлон ашиглаж, эрсдэлтэй орчин нөхцөлд сурч боловсорсоор байгаа талаар ихэнх хүмүүс тодорхой ойлголтгүй л явж байгаа болов уу. Энэ нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ? 

Сумдын сургуулийн орчин нөхцөл Улаанбаатарынхтай харьцуулахад эрс тэс ялгаатай байдаг. Жишээлбэл, хотын сургуулийн хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангасан нойл ашиглаж, халуун хүйтэн усаар гараа угаах бүрэн боломжтой. Тэгвэл сумдын хэмжээнд дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотойгоор энэ боломж нь тэр бүр байдаггүй. Хүүхдийн эрүүл ахуй болон нийгмийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд ариун цэврийн байгууламж том нөлөө үзүүлж байна. Бид сумын сургуулиудад орчин үеийн стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгуулж, хүлээлгэж өгснөөрөө нэгдүгээрт хүүхэд халдварт өвчин тусахгүй байх эрүүл ахуйн чухал ач холбогдолтой. Мөн нийгмийн ач холбогдол өндөр. Өмнө нь хөвгүүд сургуулиас хол модон жорлон дээр очихдоо бие биеэ дээрэлхэх, эр эмийн ялгаа заадаггүйгээс охид модон жорлонд бие засахад хүндрэлтэй байдаг байсан. Модон жорлон нь чанарын шаардлага хангахгүйгээс хүүхдүүд ус уухгүй тэвчих нөхцөл их байдаг. Яагаад гэвэл ус их уувал бие засах болно, модон жорлон руу хол явахаас цааргална гэх мэтчилэн. Энэ олон үр дагаврыг бид энэхүү төслөөрөө дамжуулаад тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадсан болов уу гэж бодож байна.

 

Мобикомын санаачилсан “Үдийн цай”-наас гадна WASH төслийн хувьд ч ялгаагүй Засгийн газар энэхүү асуудлыг хараандаа авч, сумдын сургуулиудын модон жорлонг халахаар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгалаа. Эндээс нийгэмд тулгамдсан нэн чухал асуудлыг барьж авсан, төрийн сонорт хүртэл зөв, оновчтой хэрэгжүүлсэн гээд олон дүгнэлт гаргаж болохоор байна...?

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. Нийгмийн бүх асуудлуудыг шийдэхэд хүндрэлтэй. Энэ хэцүү тулгамдсан асуудлууд руу хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад орвол эргээд нийгэмд зөв, эерэг нөлөөллийг бий болгож чаддагийн нэг жишээ нь энэ юм болов уу гэж бидний зүгээс харж байна. Санаачилга хаанаас ч гарсан байж болно. Харин талууд хамтран энэ төсөл дээр ороод, өөрсдийнхөө чадах зүйлээр дэмжлэг үзүүлээд явснаараа бидний ариун цэврийн байгууламж барих гол зорилго биелж байна гэж ойлгож болох юм.

Аливаа төслийг эхлүүлэхийн өмнө компанийн зүгээс ямар шаардлага тавьдаг вэ?

Мобиком Корпорацийн Нийгмийн хариуцлагын бодлогод тодорхой хэдэн чиглэл рүү хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шаардлага байдаг. Ямарваа нэгэн улс төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхгүй, хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхгүй, ямар нэгэн зугаа цэнгэл, аялал жуулчлалтай холбоотой зүйлд санхүүжилт үзүүлэхгүй гэх мэтчилэн тодорхой заалтууд байдаг. Энэ нь эргээд бидний нийгэмд, нийгмийн олонхийн ашиг сонирхлыг хангасан төслүүдийг хэрэгжүүлэх гол зорилготой маань уялдаж байгаа гэж ойлгож болно.

WASH төслийн судалгаа, модон жорлонг өөрчилсөн техникийн шийдлийг сонирхуулна уу.

Манайх энэ чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг компани биш учраас тодорхой хэмжээний судалгаа хийж байж энэ ажлыг эхлүүлсэн. WASH төслийн хувьд манай нэг том хамтрагч бол Дэлхийн зөн ОУ-ын байгууллага. Дэлхийн зөнтэй хамтраад сумдын хэмжээнд суурин дэд бүтэц муу хөгжсөн газруудад ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдсэн талаар олон шийдлийг судалж үзсэний үндсэн дээр септик технологийг Монгол Улсад хамгийн тохиромжтой гэж үзээд авч хэрэгжүүлсэн. Энэ технологид үндсэн дэд бүтэц шаардлагагүй, сургууль дээрээ цомхон дэд бүтэц байгуулаад түүн дээрээ халуун хүйтэн ус болон бохирын цэвэршүүлэх байгууламжийг төлөвлөсөн. Энэ нь хөрсний бохирдол үүсгэхгүйгээр цэвэршүүлж, шүүсэн лагийг газрын хөрсөнд шингээдгээрээ ач холбогдолтой. Энэ септик технологийг цаг уурын эрс тэс уур амьсгалтай Америк, Канад зэрэг улс, мөн дэд бүтэц бага хөгжсөн жижиг суурин газруудад хэрэгжүүлсэн 50 гаруй жилийн туршлага байдаг юм билээ. Тэр ч үүднээсээ манай улсад тохирно гэж үзээд авч хэрэгжүүлсэн.

Ариун цэврийн байгууламжууд хүлээлгэн өгсөн сургуулийн сурагчдын эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарсан талаар та бодит жишээ дурдах боломжтой юу?

Маш олон жишээг дурдаж болно. Гэдэсний халдварт өвчлөл, сургууль завсардалт эрс багассан, өвлийн хүйтэнд дулаан орчинд бие зассанаар хүүхдийн эрүүл мэндийн тогтолцоонд эерэгээр нөлөөлж байна. Мөн хот хөдөөгийн ялгааг арилгах ач холбогдолтой. Ундны усаа санаа зовохгүйгээр ууж хэрэглэж байна, бие зассаныхаа дараа халуун бүлээн усаар гараа угаана гэдэг маань ариун цэврийн хувьд маш их ач холбогдолтой. Ялангуяа Ковид-19 гэдэг хэцүү өвчний тархалт орон даяар, дэлхий даяар явагдаж байгаа үед халдвараас өөрийгөө сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд гараа сайтар угаах шаардлагатай байна. Энэ мэтчилэн том нөлөөллийг үзүүлж байна. Мобиком Корпораци Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудтайгаа хамтраад 108 сум буюу нийтдээ МУ-ын нийт сумын 1/3-д хүрч ажилласан. Төдий хэмжээгээр 70’000 орчим хүүхдэд энэхүү боломж бололцоог нээж өгсөндөө маш их баяртай байна.

Компанийн нийгмийн хариуцлага гэхээр зөвхөн гадагшаа чиглэсэн асуудлууд багтдаггүй юм байна. Мобиком Корпорацийн зүгээс ажилтнуудынхаа өмнө хүлээх нийгмийн хариуцлагын ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ. Мөн Мобикомын ажилтнууд нийгмийн асуудалд ямар оролцоотой байдаг вэ?

Томоохон компанийн хувьд мэдээж компанийнхаа ажилчдын нийгмийн халамжийн асуудал дээр маш их анхаарал хандуулдаг. Жишээлбэл, ажилчдаа гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн үзлэгт жил бүр бүрэн хамруулдаг. Мөн олон төрлийн нийгмийн халамжийн дэмжлэгийг үзүүлдэг. Хүүхэд төрүүлсэн, шинээр гэр бүл болсон, гэр бүлийн гачигдал гарсан ажилтнууддаа нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Мөн хамгийн том дэмжлэг бол компанийн сургалт хөгжлийн бодлого байдаг. Энэ бодлогын хүрээнд ажилтнуудаа бэлдэх, карьер хөгжлийн шат ахихад нь дэмжлэг үзүүлэх, тасралтгүй хөгжүүлэх ажлуудыг тогтмол хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Мобиком Корпорацид ажилд орсноосоо эхлээд энэхүү сургалт хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдах боломж бололцоог бүрдүүлж өгдөг.

Манай компани дан ганц нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлээд зогсохгүй ажилтнуудынхаа оролцоог хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг. Энэ нь байгууллагын сайн дурын үйл ажиллагаа гэж нэрлэгддэг. Тухайлбал, Мобиком Корпораци 20 жилийн ойгоо тохиолдуулаад “Моби төгөл” нэртэй 1000 модны төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр тарьж ургуулсан. Энэхүү төгөлөө жил бүр ажилчидтайгаа хамтраад усалж торддог. Мөн ажилчид маань Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтраад хамт олноороо цусаа хандивлаж, цус нэн шаардлагатай байгаа хүмүүст дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна Сэлбэ голыг цэвэрлэх гэхчлэн байгаль орчноо хамгаалах чиглэлээр сайн дурынхны оролцоог хангасан ажлууд ч бий.

Мобиком “Хамтдаа бүтээе” гээд 7000₮-ийн карт гаргасан байсан. Энэ яг ямар учиртай карт вэ?

Бид хэрэглэгчтэйгээ хамтын үнэ цэн бүтээх зорилгоор өмнө нь 7000₮-ийн “Хайр түгээе” карт гаргаж, энэхүү картны орлогын тодорхой хувийг “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөлдөө зарцуулж байсан. “Хамтдаа бүтээе” картын хувьд гол онцлог нь хэрэглэгч энэхүү картыг худалдан аваад өөрт цугласан хандивыг Монгол орныхоо 21 аймаг, 9 дүүргээс сонгож хандивлах боломжтой юм. Жишээ нь, MobiCom апликейшнаас болон бусад бүх сувгаар 7000₮-ийн карт худалдан авахад танд 350₮-ийн хандив өгөх эрх үүснэ. Хандив өгөхийн тулд тухайн апликейшны Боломж цэс рүү ороод аав ээж, өөрийнхөө төрж өссөн нутаг орон, аймаг дүүргийг сонгоод Хандивлах товчийг дарахад л хангалттай. “Хамтдаа бүтээе” карт нь нэгжээс гадна 7GB, 10GB-ийн дата эрхтэй учраас хэрэглэгч өөрийнхөө харилцаа холбооны хэрэгцээг хангаад зогсохгүй хандив өгөх байдлаар нийгэмдээ хувьд нэмрээ оруулж, хамтын үнэ цэн бүтээхэд Мобикомын 1,5 сая хэрэглэгчтэй нэгдэж буй хэрэг юм.

 

Ярилцсанд баярлалаа. Та бүхний нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд амжилт хүсье!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x