Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: ХҮ шиг олон хамтлаг дэлхийд гараасай, "Галзуу хурд"-ын нэг анги Монголд хийгдээсэй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Соёлын салбарыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгахад Засгийн газар анхаарч ажиллах тухай Ерөнхий сайд өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрбээр "Соёлын сайдаар би Ч.Номинг томилсон. Шүүмжлэлүүд гарч байгаа. Би соёлын салбарыг эдийн засагжуулахыг хүсэж байна. 

ХҮ хамтлаг шиг олон хамтлаг дэлхийд гараасай, Галзуу хурдын нэг анги Монголд хийгдээсэй гэж бодож байна. Тэр нь эдийн засагт, төлбөрийн тэнцэл дээр харагддаг байгаасай гэж чин сэтгэлээсээ мөрөөдөж байна. Тиймээс хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүс энэ ажлыг хийж чадна гэж үзэж байгаа.

Төлбөрийн тэнцэл дээр 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр байна. Нийт экспортын 89 хувь нь зөвхөн урд хөршөөс хамааралтай.  Экспортод ноолуур бага зэрэг, бусад нь нөхөн сэргээгдэхгүй баялаг байна. Бид жил бүр 605 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн гаднаас авч байгаа" гэв.

ВИДЕО: 

https://fb.watch/3shzR1ah1j/