Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттөмөр: Халамжийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах өөрчлөлт хуульд орсон

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр танилцууллаа.

Тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг гурваас дөрвөн удаа өөрчилсөн. Тухайлбал коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой юм уу бусад олон асуудлаар өөрчлөлт оруулсан. Хуульд коронавирустэй холбоотой эмнэлгийн чиглэлээр өөрчлөлт ороогүй.

Харин халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах зэрэг өөрчлөлт хуульд орсон.  Өнөөдрийн хувьд коронавирусээс шалтгаалаад манай улсын эдийн засгийн амьдралд тодорхой өөрчлөлтүүд гарч байна.

Өөрөөр хэлбэл эдийн засаг цааш хөгжих боломж алга.  Иргэд аж ахуйн нэгжүүдийн орлого муу байна.  Ийм учраас уг асуудалтай холбогдуулж гол өөрчлөлтүүд хуульд орсон" гэлээ.