2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
16:00
S26
21°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН Банк иргэд, ААН-үүдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 5
Сурталчилгаа
Зураг

Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаат репо арилжаа хийн банкуудад санхүүжилт олгоод байна. 

Энэхүү санхүүжилтийн хүрээнд ХААН Банктодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас эдгээр нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдаас зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байсан бол энэ сараас шинээр зээлийн хүсэлт хүлээн авч эхэллээ. Өөрөөр хэлбэл, харилцагчдадаа жилийн 10.5% хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх нөхцөлөөр зээлийн үлдэгдлээ дахин санхүүжүүлэхээс гадна энэхүү нөхцөлөөр шинээр зээл авах боломж олгож байгаа юм.

Мөн өмнө нь зөвхөн аж ахуй нэгжүүд л энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байсан бол одоо жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчдийн хувьд аж ахуйн нэгжээс гадна иргэд хамрагдах таатай боломж олгогдож байна. Түүнчлэн шинээр олгох болондахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ өссөн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 500 сая төгрөг (өмнө нь 300 сая төгрөг байсан), уул уурхайгаас бусад экспортын салбарын хувьд 3 тэрбум төгрөг (өмнө нь1 тэрбум төгрөг байсан) боллоо.

2021 оны 2-р сарын 3-ны өдрийн байдлаар ХААН Банк жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусадэкспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг 632 аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, эдгээрээс 604харилцагчийн 62.5 тэрбум  төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна. 

Хөнгөлөлттэй зээлд хамрагдан шинээр зээл хүсэхболон дахин санхүүжилт авах хүсэлтэй харилцагчид ньМонголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн А-426 тоот, 2021 оны 2-р сарын 4-ний өдрийн А-47 тоот тушаалуудаар батлагдсан шалгуур, нөхцөлүүдийг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.

Зээлийн хүүгээ бууруулж, дахин санхүүжилт авах хүсэлтэй, шалгуур хангаж буй харилцагчид ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой. 

Шалгуур хангаж буй шинэ зээл авах хүсэлтэй харилцагчид өөрийн харилцдаг ХААН Банкны салбар нэгжид хандана уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x