Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцин Монгол Улсад ирээгүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцин Монголд ирсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин ирээгүй. Бид вакцин авчрах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна" гэв.

Түүнчлэн Улсын Онцгой комисоос "Энэтхэг, Хятад, Оросоос коронавирусийн вакциныг өнөө маргаашгүй авахад бэлэн байгаа" хэмээн мэдээллээ.

Манай улс COVAX хөтөлбөрөөр вакцин авахаас гадна бусад эх үүсвэрээс коронавирусийн вакциныг нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.