Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVAX-ийн хүрээнд Монгол Улсад AstraZeneca-ийн 163,200, Pfizer-ийн 25,740 тун вакцин нийлүүлэх нь

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахлын эсрэг вакциныг улс орнуудад хүртээмтэй нийлүүлэх COVAX санаачилгын хүрээнд Монгол Улсад 2021 оны эхний хагас жилд нийлүүлэх вакцины тоо тодорхой боллоо. 

Тус санаачилгаас мэдээлснээр манай улсад AstraZeneca-ийн 163,200, PfizerBioNTech-ийн 25,740 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна

COVAX-ийн хүрээнд AstraZeneca-ийн 340 орчим сая, PfizerBioNTech-ийн 1.2 сая тун вакциныг эхний хагас жилд багтаан улс орнуудад хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 35-40%-ийг эхний улиралд, 60-65%-ийг хоёрдугаар улиралд багтаан ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан хүргэх юм байна. 

Монгол Улсын хувьд иргэдийнхээ нийт хүн амын 60% хүртэл хувийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд буй. 

Эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.