Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн дөрвөн жилд бэлэн бусаар хийгдсэн гүйлгээний дүн гурав дахин өссөн бол бэлэн мөнгөнийх хоёр дахин багаслаа

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
astanatimes.com

COVID-19 цар тахлаас өөрийгөө хамгаалахын тулд иргэд бэлэн мөнгөнөөс татгалзаж, бэлэн бус гүйлгээний төрлийг сонгох нь ихэссэн.

Ийнхүү бэлэн бусаар (АТМ,ПОС, ПОБ терминал, Интернэт банк) хийгдсэн гүйлгээний дүн бэлнээр буюу мөнгөөр хийгдсэн гүйлгээнээс илүү хувь эзэлж буйг Монголбанкны гаргасан тайлан харуулж байна.

Тодруулбал бэлэн бус хэрэглээ 2016 онд нийт картын гүйлгээний тоогоор 43.5 байсан бол өнгөрсөн оны III улирлын байдлаар 81.6 болж хоёр дахин өсжээ. Харин бэлэн мөнгөний хэрэглээ 2016 онд 55.6 байсан нь 18.4 болж гурав дахин буурчээ. 

Бэлэн ба бэлэн бус хэрэглээг гүйлгээний дүнгээр авч үзэхэд, 

  • Бэлэн бус гүйлгээ 2016 онд нийт картын гүйлгээний 15.4%-ийг эзэлж байсан бол 2020 оны III улирлын байдлаар 52.1%-д хүрсэн 
  • Бэлнээр буюу мөнгөөр хийгдсэн гүйлгээ 2016 онд нийт картын гүйлгээнийхээ 83%-ийг эзэлж байсан бол тус улиралд 47.9% болжээ. 
 
Эх сурвалж: Монголбанк

 

Өнгөрсөн оны III улирлын байдлаар банкуудын гаргасан картын тоо 3.9 сая ширхэг болсон байна. 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 215.4 мянган ширхгээр буюу 5.8%-аар өссөн үзүүлэлт аж. 

Өөрөөр хэлбэл нийт картын 48.1% буюу 1.9 сая карт идэвхтэй ашиглагдаж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 403.3 мянга буюу 27.1%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм. 

Картын хэрэглээг аймаг, хотоор харахад тус улиралд орон нутагт 1.3 сая ширхэг төлбөрийн карт ашиглагджээ. Үүнийг мөн өмнөх оны мөн үетэй харьцуулж харвал 185.8 мянган ширхэг буюу 16.4%-аар нэмэгдсэн гэх сонирхолтой үзүүлэлт гарчээ. 

 
Эх сурвалж: Монголбанк

Түүнчлэн хотуудын хувьд карт эзэмшигчдийн тоо 2.6 сая ширхэг байгаа нь өмнөх оны үзүүлэлтээс 29.6 мянган ширхэг буюу 1.2 хувиар өсжээ. 

Үндсэндээ тайлант улирлын байдлаар нийт карт эзэмшигчдийн 66.4% нь хот, 33.6% нь орон нутгийн иргэд байгаа нь орон нутаг дахь карт эзэмшигч нэмэгдэж буйн илрэл. 

 
Эх сурвалж: Монголбанк

Нийт картыг харвал: /2.5 сая ширхэг/

  • 63.7 хувийг үндэсний брэнд ₮ карт,
  • 20.8 хувийг ЮнионПэй карт,
  • 12.4 хувийг Виза карт тус тус эзэлж байна.

Харин Мастеркарт, Американ Экспресс болон ЖейСиБи картууд хамгийн бага буюу 0.1-ээс 2.9 хүртэлх хувийг эзэлж байгаа аж. 

 

 
Эх сурвалж: Монголбанк

Төхөөрөмжийн тухайд: 

  • 88.8 хувийг ПОС,
  • 3.7 хувийг ПОБ,
  • 2.7 хувийг МПОС,
  • 2 хувийг CRM,
  • 1.4 хувийг АТМ эзэлж байгаа бол бусад төхөөрөмжүүд 0.1-ээс 1.1 хувийг тус тус эзэлж байна.
Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь банк, санхүүгийн салбарт хийгдэж буй төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэх замаар нийт эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Иймд төлбөрийн систем нь санхүүгийн системийн дэд бүтцийн чухал хэсэг төдийгүй мөнгөний бодлогыг дамжуулах гол суваг болж үйлчилдэг.