Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд шийдэгдсэн иргэн, захиргаа, зөрчлийн хэргүүдийн тоон мэдээллийг танилцуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 -Монгол Улсын шүүхийн 2020 онд шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууулж байна-

Иргэний нийт хэрэг 21.6 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10,281 хэрэг буюу 23.7 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд худалдах, худалдан авахтай холбоотой маргаан 1,633 хэргээр буюу 27.5 хувиар, зээлийн гэрээтэй холбоотой маргаан 108 хэргээр буюу 1.9 хувиар, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 1,196 хэргээр буюу 69.5 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 1,471 хэргээр буюу 2.3 дахин, ажилласан жил тогтоосон маргаан 4,115 хэргээр буюу 54.7 хувиар, гэр бүлийн маргаан 283 хэргээр буюу 6.4 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан 143 хэргээр буюу 41.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 292 хэргээр буюу 9.3 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оноос 228 хэргээр буюу 17.1 хувиар буурсан байна.

Захиргааны хэрэг 1.6 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оноос 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна. Төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 буюу 59.1 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 63  буюу 18.8 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 26 буюу 16.9 хувиар, газрын маргаан 87 буюу 20.9 хувиар, нийгмийн даатгалын маргаан 10 буюу 23.3 хувиар, сонгуулийн маргаан 8 буюу 44.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оноос 60 хэргээр буюу 4.2 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оноос 101 хэргээр буюу 16.6 хувиар тус  тус өссөн байна.

Зөрчлийн хэрэг

Улсын хэмжээнд 2020 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 21,631 хүнд холбогдох 20,992 хэргийг хүлээн авч, 20,885 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 37 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Анхан шатны шүүхээс харьяаллын дагуу хүлээн авсан хэрэгт холбогдсон 21,631 хүнээс шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн 182 хүнд холбогдох саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэлээс 65 хүнийг чөлөөлж, 21,070 хүн, 41 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна.

Иргэн болон захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 онд дээрх 78 зөрчилд холбогдуулан 78 хүнийг торгосноос шийтгэл оногдуулсан хүн 76, хуулийн этгээд хоёр байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тайлант хугацаанд 117 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.