Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд шүүхийн шийдвэрээр 1,412 хүнийг хугацаанаас өмнө суллаж, ялаас чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын шүүхийн 2020 онд шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууулж байна.

Өнгөрсөн онд шүүхэд нийт 100,258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 13,465, иргэний 53,678, захиргааны 1,524 хэрэг, нийт 68,667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20,963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13,380 хүн, таван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1,412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2,969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 38 хэргээр буюу 0.3 хувиар, иргэний хэрэг 10,281 хэргээр буюу 23.7 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 223 хэргээр буюу 12.8 хувиар буурсан байна.

Давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2,702, зөрчлийн 516, иргэний 3,436, захиргааны 1,476 хэрэг, нийт 8,013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1,104, захиргааны 709 хэрэг нийт 2,498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 2,035 хуралдаанд 2,066 иргэдийн төлөөлөгч оролцжээ.