Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Өөрөө дур мэдэн санаачлаад нэг хүнийг азтан болгож ₮10 саяын машин өгөхөөр бусдаас ₮60 саяыг цуглуулж байгаа бол эрүүгийн хариуцлагад татагдана"

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахимаар явагдаж буй сугалааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мөрийтэй тоглоомын хувьд зохион байгуулагч болон оролцогч хоёулаа ялтай. Хамтран үйлдэж байгаа хэрэг гэсэн үг. Азтан болон сугалааны хувьд албан ёсны зөвшөөрөл авч байж явуулах ёстой зүйл. Энэ нь өөрөө татвартай. Та бүхэн анзаарсан бол сошиалд их асуудал дагууллаа.

Нэг хүнд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй машин өгөхийн тулд олон хүнээс 60 гаруй сая төгрөг цуглуулаад машиныг нь азтан байдлаар өгч байна. Гэтэл цаана үлдэж байгаа 40 гаруй сая төгрөгийг яах гэж байгаа юм. Хэрвээ хууль дүрмийн дагуу явж байгаа бол асуудалгүй. Гэтэл өөрөө дур мэдэн санаачлаад ийм зүйл хийж байгаа нь эрүүгийн хариуцлагад хүртэл татагдахаар зүйл. Энэ нь тусдаа гэмт хэрэг.

Иргэдийн хувьд мөрийтэй тоглоом гэдэг зүйлд татагдан орж болохгүй. Азтан шалгаруулж байгаа сугалааны хувьд зарагдахгүй бараа бүтээгдэхүүн зарах хэрэгсэл нь болсон. Ноцтой асуудал мөн. Үүнд маш болгоомжтой хандах ёстой. Үнэт цаасны хадгаламжийн төв дээрээс хувьцаатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авч болно" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/afccpmongolia/videos/246911580340154