Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаж байна

ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ хувьцаа, сугалааны асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Хэлбэрээ өөрчилсөн 233 орчим компани байна. Эдгээр компани нь тухайн үедээ хувьцаат компани байсан. Анх хувьцаат компани байхад нь хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авсан хүмүүс тухайн компани өөрчлөгдсөнийг мэдэхгүй явж байна. Хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авсан үгүй нь тодорхойгүй, яаж хэлбэрээ өөрчилсөн нь мэдэгдэхгүй асуудал байгаа.

Иргэдээсээ хувьцааг нь аваад барилга байгууламж авчихаад зараад үрсэн нэг хэсэг хүмүүс байна. Хуулийн дагуу ийм тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой.

Хувьцаат компани алдагдалтай, үндсэн компани нь ашигтай ажиллаад байдаг. Иймээс хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд ногдол ашиг байтугай алдагдалтай гэх асуудлыг сонсдог.

Хувьцаат компаниудаас үлгэр дуурайлал үзүүлж буй төрийн байгууллагуудаас "Эрдэнэс Тавантолгой" компани байна. Нийт 2.5 сая иргэнд ногдол ашиг өгч байгаа.

Одоо Монгол Улсын хүн ам 3.3 сая болчихлоо. Энэ зөрүү болох 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаад нааштай шийдэгдэж байна" гэв.