Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хосын харилцаагаа хүчирхийллээс хамгаалах нь

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN

Хүч хэрэглэх хамаарал буюу хүчирхийлэл нь хосуудын харилцаанд давтамжийнхаа хувьд ялгаатай байдлаар илэрч гардаг. Тиймээс өөрийн хосын харилцаан дахь хүчирхийллийн хэмжээг тогтоогоод урьдчилсан арга хэмжээ авах нь чухал юм.

Сэтгэлд зүйч Ц.Дэлгэрмэнд "Хосын харилцаа нь хүчирхийллийн тойрогт орсон үед хосууд гурван үе шатыг туулна.

Нэгдүгээрт, бал сарын үе. Энэ үе нь хосуудын хамгийн аз жаргалтай мөчүүд юм. Нэгэндээ ямар их хайртайгаа, амьдралаа нэг нэгэнгүйгээрээ төсөөлшгүй болсон гэдгээ ойлгох үе.

Хоёрдугаарт, асуудал үүсэх үе. Хосууд маргалдах нь нэмэгдэж, нэгнээ буруутгах, хэл амаар доромжлох гэх мэт үйлдлүүд гарах нь өмнөхөөсөө ихэсдэг. Хүчирхийлэлд өртөж буй хүн нь хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчсээр байх үе.

Гуравдугаарт, дэлбэрэлт. Эрүүл харилцаатай хосод дэлбэрэлт нь маш цөөн тохиолдоно. Хүчирхийлэл үйлддэг этгээд гэр бүлийг нь удмаар нь доромжлох, гар хүрэх, би л бүхнийг хянаж, хариуцна гэх байр суурийг хүчтэй илэрхийлдэг. Хүчирхийллийг өмнө нь хэзээ нэгэнт цагт зогсдог гэж үздэг байсан бол одоо цагт энэ бол тойрог хэлбэрээр үргэлжилсээр байдаг хэмээн мэргэжилтнүүд үздэг болсон. Дэлбэрэлтийн дараа зогсоох буюу салах шийдвэрийг хүчирхийлүүлж буй нэгэн нь гаргах боловч хүчирхийлэгч нь олон амлалт өгснөөр бал сарын үе эхэлж, цаашид асуудал үүсэх үе, дэлбэрэлтийн үе гэх мэтээр үргэлжилсээр байдаг" гэлээ.

Энэ тухай сэтгэл зүйч зөвлөж байна. 

https://fb.watch/3oPkAluvLD/