Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэжлийн тоглогч Г.Ганбаярын Ази хөл бөмбөгчдийн зах зээл дэх үнэлгээг 100,000 еврогоор тогтоожээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Transfermarkt.com сайтаас Ази хөл бөмбөгчдийн зах зээл дээрх үнэлгээг шинэчлэн гаргасан байна. Энэ жагсаалтад Пушкаш академид суралцаж, мэргэжлийн тоглогчийн гэрээ байгуулсан Г.Ганбаяр багтжээ. Түүний зах зээлийн үнэлгээг 100,000 евро буюу 350,000 орчим сая төгрөгөөр тогтоосон байна.

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Пушкаш академийн хамтын ажиллагаа болон хувь тамирчны нөр их хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү дэлхийн тавцанд үнэлэгдэж эхэллээ. 

Монголын хөл бөмбөгийн ертөнцөөс олон улсад үнэлэгдсэн анхны тоглогч нь Үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, өдгөө Атлетик 220 багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Б.Гарьдмагнай юм. Түүний зах зээлийн үнэлгээ 2009 онд 25,000 евро буюу 87 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж байжээ.

Монголоос Унгарын Пушкаш академид одоогоор Дэрэн клубийн тамирчин Г.Дөлгөөн, Би Си Эйч Лионс клубийн тамирчин Х.Чингүүн нар суралцаж байна.

 

 

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо