Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алджээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 385 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 280 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэний 2 нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүний амь нас хохирсон, гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 09:20 цагт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум 2-р баг “Тогоотын амны сайр” гэх газар /сумын төвөөс баруун тийш 25 км/ асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигчийн  амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолооч илрүүлсний 58 нийслэлд, 40 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон. 

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулан оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж:  ТЦА