Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Орчлон” сургуулийн сурагчид хичээлүүдээ виртуал орчинд үзэж байнa

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

“Орчлон” Монголдоо ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт VR ашигласан анхны сургууль боллоо. VR гэдэг нь Virtual Reality гэдэг үгийн товчлол бөгөөд тусгай нүдний шилний тусламжтай компьютер дээр бэлтгэсэн гурван хэмжээст орчин дахь контентыг үзэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, яг бодитоор харж, мэдэрч болно гэсэн үг юм.

VR технологийг олон төрлийн салбарт мэргэжилтэн бэлдэхэд ашиглаж байгаа. Жишээ нь нисгэгч, хүнд машины оператор, жолооч гэх мэт. Энэхүү технологи нь сургалтын үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, сургалтын явцад гарах эрсдлийг бууруулах олон талын ач холбогдолтой. Одоо боловсролын салбарт дэлхий дахинд энэ технологи өргөнөөр нэвтэрч эхэлж байна.

Тус сургууль 2019 оны 11 дүгээр сард олон улсын жишигт нийцсэн виртуал хичээлүүдийг үзэх өндөр түвшний тоног төхөөрөмжийг  сургалтандаа нэвтрүүлэн нэг жилийн хугацаанд хэрэглэжээ. Энэхүү хэрэглэгдэхүүн нь гүүглийн виртуал боловсролын багцын 2000 гаруй хичээлээс сонгон үзэх боломжтойгоос гадна дэлхийн нэр хүндтэй музей, National Geographic зэрэг байгууллагатай хамтран ажилладаг юм.

Мөн “Орчлон” сургууль МУИС-ийн дэргэдэх гарааны “Дижитал солюшн” ХХК-тай хамтран Монголын өв соёл, үнэт зүйл, байгалийн сайхныг сурагчиддаа виртуалаар үзүүлдэг болсон байна. Тухайлбал, Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд, Их Монгол Улсын нийслэл ХарХорум хотын ерөнхий төрх байдал, аж ахуй, ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэгдсэн Бурхан Халдун уул болон Чингис хааны төрж өссөн түүхэн газар зэргийг виртуалаар үзэх боломжтой болжээ.

 

Энэ талаар “Орчлон” ахлах сургуулийн захирал Б.Анар “Орчлон сургууль анх байгуулагдсан цагаасаа мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэмжсээр ирсэн. Манай сургуулийн IT баг байгууллагынхаа цахим хуудас, гар утасны аппликейшн болон санхүү, хүний нөөц, үнэлгээний системийг өөрсдийн онцлогтоо тохируулж 2008 оноос эхлэн шат дараатай хөгжүүлж ирлээ. Жишээ нь, cургууль дээр бэлэн мөнгөний гүйлгээ хийдэггүй бөгөөд “Orchlon E-Payment”-ийг ашиглан багш, сурагч, эцэг эхийн сургуультай холбоотой бүхий л төлбөр тооцоог хийдэг. Бид виртуал хичээлийн тоног төхөөрөмжийг цэцэрлэгийн гурван настай ангиас 12 дугаар ангийн 18 настай сурагч хүртэл бүх ангид  бүх хичээл дээр нь ашиглан нэг хичээлийн жилийн хугацаанд туршиж үзлээ. Үүний хэрэгцээ нь сурагчид үзэж буй хичээлээ бодит байдалтай харьцуулан үзэх, харах, сонсох, мэдрэх гээд бүхий л мэдрэмжээ ашиглан контентыг ойлгон ухаарах боломжтой болж байгаа юм. Олон улсын хөтөлбөртэй сургууль гэхээр дан гадны зүйл үзэж судалдаг гэсэн ташаа ойлголт байдаг. Тийм ээ, манай хүүхдүүд дэлхийн бусад оронд энэ хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдүүдтэй адилхан хөтөлбөр судалдаг. Үүний хажуугаар бүх сурагчид үндэсний хөтөлбөрөө ч мөн чанартай судалж байна. Бидний уриа Дэлхийн Монгол иргэн болохын төлөө. Монгол хүн, Монгол хүүхэд эх орныхоо үүх түүх, үзэсгэлэнт байгаль, өв соёл, үндэсний урлаг, эх хэлээ судлан таних, түгээн дэлгэрүүлэх, тээн хадгалах үүрэгтэй. Тийм учраас бид энэ бүхнийг мэдрүүлэх, дэмжих зорилгоор олон ажил хийж буйн нэг нь энэ. Монголдоо ерөнхий боловсролын сургуульд VR-г ашигласан анхны сургууль болсноосоо гадна, А.Энхбаяр багшийн хамт олны бүтээсэн түүхэн өв соёлт газрын контентыг ашиглах болсон анхны сургууль болж байгаадаа маш их баяртай байна.” гэсэн юм.

 

Виртуал технологийг ашиглан суралцсанаар сурагчдын сэтгэн бодохуй, төсөөлөх, бүтээлч байх сэтгэлгээ хөгжих, идэвх, оролцоо нэмэгдэх, суралцахуйн шинэ арга барилд дасан зохицох, сурагч төвтэй сургалтыг идэвхжүүлэхэд давуу талтай аж.

МУИС-ийн профессор А.Энхбаяр “Бид даяаршлын эрин зуунд эх түүх, эх хэл, соёл, үндэсний онцлог, урлаг гээд үндэсний гэсэн бүхнээрээ ондоошин оршин тогтнох болно. Үүний хажуугаар бид олон улсын боловсрол, хөгжилтэй хөл нийлэн алхаж зэрэгцэн хөгжиж байж дэлхийд үнэлэгдэнэ, улс орон маань хөгжинө. Сургалтын хэлбэр одоо уламжлалт хэв маягаас огт өөр болж байгаагийн нэг жишээ нь виртуал сургалт юм. Жишээлбэл, газар зүйн хичээл дээр нарны аймгуудын тухай үзлээ гэхэд ангийн бүх хүүхдүүд сарыг гаднаас нь харж, дээр нь бууж үзэж, мэдрэх боломжтой болж байна шүү дээ. Энэ бол хоёр байгууллагын хамтын ажиллагаа гэхээс илүү монголын боловсролын системийг шинэ зууны, шинэ хэлбэрээр өөрчлөх, бусад сургуулиудад ийм байх боломжтой шүү гэдгийг харуулах алхам болсон. Дэлхийд дижитал шилжилт эхэлж, үүнийг дагаад дижитал боловсрол гэрлийн хурдаар хөгжиж байна. Бид энэ рүү одоо л шилжиж чадахгүй бол хоцрогдсон хэвээрээ байх болно. Нэг хоцорчихвол бид хэзээ ч гүйцэж чадахгүй. Тиймээс ирээдүйн төлөө, өөрсдийнхөө төлөө үүнийг зориглож хийсэн нь хамгийн зөв юм. Цаашдаа олон олон сургуулиуд VR-ийг нэвтрүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Та http://orchlon.mn/orchlon-360/ холбоосоор орон “Орчлон” бага, дунд, ахлах сургуулийн 35 анги танхим, кабинет, хэсгүүдтэй виртуалаар танилцах боломжтой. Мөн тус сургуулийн 2021-2022 оны элсэлт хоёрдугаар сарын 1-ээс эхэлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.